ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: Түр буудаллах цэг байгуулах 35 байршил

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-21

Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах 35 байршлыг танилцуулж байна.

Одоогоор Архангай аймгийн Цэнхэр сум, Увс аймгийн Зүүнхангай сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал суманд үйлчилгээний цогцолбор барих аж ахуйн нэгжүүд шалгараад байгаа аж.

Харин бусад байршлуудад холбогдох стандартын дагуу үйлчилгээний цогцолборыг өөрийн хөрөнгөөр, менежментийг хариуцах нөхцөлтэйгөөр байгуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд холбогдох материалаа МҮХАҮТ-д ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм байна. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулагдах түр буудаллах цэгүүд нь авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаатай байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм.

Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолборууд аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу шинээр байгуулагдсанаар гадаад, дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой.