ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цогтцэций өртөөний 120 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ

O.Admin
2021-09-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан өнгөрөгч долоо хоногт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь нэг өртөө, зургаан зөрлөгтэй, жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, мега төсөл юм.

Тус бүтээн байгуулалтын явцад үндэсний 104 ААН оролцож, төслийн хугацаанд зургаан мянга орчим хүн, 3 мянга орчим техник хэрэгсэл ашиглаж, өнөөдрийн байдлаар тус төмөр замын бүтээн байгуулалт 92,8 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, ерөнхий инженер С.Сумъяадорж нар ТУЗ-ийн гишүүдэд танилцуулж, явцын мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Тийм учраас төмөр зам барих ажил бүрэн дууссаны дараа тээвэрлэлтийн асуудал дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дэмжлэг үзүүлж  ажиллах болно гэдгээ ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ болоод холбогдох албаныхан илэрхийлж, гүйцэтгэгч компаниудын үлдэгдэл санхүүжилтыг шийдэх тал дээр бодлогын түвшинд ажиллаж байгааг онцлов.

Өнөөдрийн байдлаар Цогтцэций өртөөнд зүтгүүр эргэх депогийн замын дээд цогцсын материалыг Зүүнбаян өртөөнөөс тээвэрлэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хоёрдугаар шороогоор балласжуулах ажил дуусахад 15 км үлдээд байна. Мөн Цогтцэций өртөөний 120 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болов.