Татварын үндсэн таван үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан байна. Энэхүү мэдээллийг хүргэж байна.
Татвар төлөгч татварын албанд бүртгэгдэх:
Биеэр ирж татварын албанд бүртгүүлдэг байсан бол Улсын бүртгэл дээр бүртгэгдсэн даруйд Татварын албанд цахимаар бүртгэгдэнэ.
Хуулийн дагуу тайлан өгөх:
Бүх тайлагналыг цахимаар авдаг болсон. Татвар, төлбөр, хураамжтай холбоотой 25 хуулийг хэрэгжүүлэхийн тулд хавсралт мэдээ бүхий 40 гаруй маягтын дагуу тайлан авч байгаа. Эдгээрийг 100% цахимаар хүлээн авч байна.
Зөв тайлагнал:
ААН-үүдийн явуулсан тайланг ХУР системээр дамжуулан нэгдсэн систем автоматаар шалгаж тайланг хүлээн авна. Ингэснээр тухайн бизнес эрхлэгчийн татвартай холбоотой эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэх юм.
Төлбөр төлөх:
Өмнө нь бодсон тайлан дээрээ үндэслээд нягтлан нь нэхэмжлэхээ үүсгэж, банк дээр очиж төлдөг байсан бол одоо Татварын алба автоматаар нэхэмжлэх үүсгэж, бүртгэлтэй цахим шуудангийн хаяг руу илгээх болсон.
Хяналт шалгалтын процесс:
Жижиг, бичил ААН-үүдэд хийгдэх хяналт, шалгалтыг заавар, зөвлөгөө өгөх арга зүй рүү нь чиглүүлдэг болсон. Том, дунд ААН-үүдээс зөвхөн эрсдэлтэй ААН-үүдийг шалгадаг болсон. Эрсдлийн үнэлгээг цахимаар хийж байна. Цаашдаа хяналтын процессийг цахимаар хийх үндэс суурийг тавихаар олон улсад татварын албанд хэрэглэдэг программ хангамжуудыг ашиглаж эхлээд байна. Татварын үндсэн үйлчилгээ болох 45 төрлийн үйлчилгээ, тодорхойлолтуудаа нэмээд төрийн үйлчилгээний нэг цонх #emongolia сайтаар 48 төрлийн цахим үйлчилгээг авах боломжийг нэвтрүүлсэн