ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЖДҮХС-гаас зээл хүсэгчдийн материалыг авч эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-22

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үйлдвэрлэгчдийн материалыг авч эхэлжээ. Тухайлбал, тус сангаас хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгох аж. Түүнчлэн үйлдвэрлэгчдийн санхүүжилтийг сангийн мөнгөнөөс шууд шийдвэрлэдэг байхаар төлөвлөжээ. Мөн зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулах юм байна.