Торгоны зам буюу "Silk Way" уралдаан Ѳмнѳговийн нутгаар дайрч ѳнгѳрнѳ

Б.ГАНЗОРИГ
2019-07-10

Энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах "Торгоны зам" автомашин, мотоциклын холын зайн ралли болж байна. Улс дамнасан маш том ралли тэмцээний албан ёсны нээлт ОХУ-ын Эрхүү хотод болов.
Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид 2019 оны 07 дугаар сарын 09-нд  Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна.

Нийтдээ 43 орны 120-130 баг, тамирчид оролцох уг уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүх аж. Уралдаан ОХУ-ын Эрхүү хотоос эхлэн Монгол улсын Улаанбаатар хот, Мандалговь, Даланзадгад зэрэг газруудаар долоодугаар сарын 9-12 хооронд дайран БНХАУ-ын Дуньхуан хотод өндөрлөх юм.
Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарч Төв аймгийн нутагт барианд оржээ. 
Даланзадгадаас хѳдѳлж энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч уралдаанаа үргэлжлүүлэх юм.


Маш том уралдаан Ѳмнѳговийн нутгаар дайрч ѳнгѳрѳх тул  аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг зохион байгуулагчдаас анхааруулжээ.