УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан “ШИНЭ” нам анхдугаар Их хурлаа зохион байгуулж, намын үзэл баримтлал, дүрмийн төслөө хэлэлцэн баталжээ.
Намын даргад УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч Л.Болд нэрээ татаж авснаар хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар Ж.Батзанданг сонголоо. Хуралдаанд нийт 800 гаруй төлөөлөгч оролцжээ.
Мөн хурлын үеэр намын Бага хурлын 152 гишүүнийг сонгон батламжилсан аж. Ийнхүү "ШИНЭ" намын анхдугаар их хурал өндөрлөв. Намын дарга Ж.Батзандан энэ талаар “Шударга иргэдийн нэгдсэн эвлэл /ШИНЭ/ нам маань анхдугаар их хурлаа хийж, намын үзэл баримтлал, дүрмээ баталлаа.
Мөн намын даргаар миний бие сонгогдлоо. Өндөр итгэл хүлээлгэсэн гишүүд, дэмжигчдэдээ гүнээ талархаж байна. ШИНЭ МОНГОЛыг хамтдаа бүтээцгээе” хэмээжээ. Уг намд УИХ-ын гишүүн А.Сүхбатын ах А.Батсүх, УИХ-ын гишүүн С.Жавхлан нар элсээд буй билээ.