DARDAS.MN

Time out

Нүцгэрэл

Ээж аав минь айл гэр болж, би төрж, хөлд орж, дүү төрж, дөрвүүлээ болж жаргал халгиж асан тэр голын хөвөөнөөс өнөөдөр намайг бэр гуйлаа. Яагаад ч юм энэ өдөр жилдээ нэг сураг авалцдаг аавынхаа тухай хачин их санав…

Нийтэлсэн:

Нүцгэрэл

Ээж аав минь айл гэр болж, би төрж, хөлд орж, дүү төрж, дөрвүүлээ болж жаргал халгиж асан тэр голын хөвөөнөөс өнөөдөр намайг бэр гуйлаа. Яагаад ч юм энэ өдөр жилдээ нэг сураг авалцдаг аавынхаа тухай хачин их санав. Олоон жилийн өмнө айлын хүн болсон аав минь  “гэртээ” ирж, охиноо өрөөлийн хүн болгож байгаа юм.

Гомдож, үзэн ядаж, бэтгэртлээ санаж өнгөрүүлсэн тэртээх он жилүүдийн дурсамж цээжин дотроос хэмлээд сэтгэл нэг л “нүцгэн”. Ерөөс би тэр өдрөөс хойш аавынхаа тухай бодох бүртээ дотроо “нүцгэрчихдэг” гэмтэй. Гомдол, хайр, санасан сэтгэл, өтөлж яваа аавыгаа амжиж хайрлах гэсэн цаг хугацааны тэмцэл бүгд нэгэн цэгт огтлолцоод сэтгэл юу ч үгүй “нүцгэрчихдэг” юм. Харин өнөөдөр яагаад ч юм урьд өмнөхөөсөө ч илүү аавыгаа саналаа.

Үнэндээ санахаас ч илүү гомдох мэдрэмж цээжин цаанаас хэмлээд болдоггүй. Ээжтэйгээ хөтлөлцөөд сургуульд орохдоо, Их сургуулиа төгсөхдөө, хайртай залуугаа дагуулаад ирэхдээ алинд нь ч би айлын хүн болчихсон аавыгаа ингэж үгүйлж байсангүй. Мотоцикл дуугарах бүрт аав ирж байгаа юм биш биз гэж ухасхийн гарч хардаг байсан өдрүүд өчигдөрхөн юм шиг тодоос тод санагдаж, айлын бэр болж байгаа гэхээр дэндүү хурдан том болчихсон мэт бодогдох юм. Аавын тухай бодол яг л намар шиг дүнсгэр, уярам, ухаарам, бас нам гүм нүцгэн...

Юунд нь тэгтлээ барьц алддагаа мэдэхгүй ч шалтгаангүй хайрлаж, үзэн ядаж, гуниглаж, хааяа тэсэрч, заримдаа нүдээ анин мөрөөдсөн бодлууд минь дандаа аавын тухай л байдаг. Хүүхэн хүний ёсоор хүний эхнэр, айлын бэр болж амьдралаа эхэлж байгаа билэгт сайхан өдөр шүү. Ээж аав минь голомтоо бадрааж, хүү охин хоёртой болсон гэртээ 23 жилийн дараа зэрэгцэж суугаад охиноо айлын бэр болгож байгаа энэ билэгт өдөр аавынхаа тухай өдөржин бодож, баярлах, догдлох, уярах, хайрлах, эргэцүүлэх мэдрэмжүүд давхцаж, дахиад л сэтгэлийн их нүцгэрлийг мэдэрлээ. 

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29