Спорт
3х3 сагсанбөмбөгийн Nations League тэмцээн өнөөдөр эхэллээ
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрийн гурван том тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдрөөс 9-ний өдрийн хооронд болно. Эхний тэмцээн өнөөдөр эхэлж байгаа юм. Өнөө, маргааш хоёр өдөр…

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрийн гурван том тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдрөөс 9-ний өдрийн хооронд болно. Эхний тэмцээн өнөөдөр эхэлж байгаа юм. Өнөө, маргааш хоёр өдөр үргэлжлэх FIBA U23 Nations League тэмцээнд 6 орны U23 хүртэлх насны шилдэг тоглогчид өрсөлдөж байна.
Тэгвэл сагсан бөмбөгийн ДАШТ анх удаа манай улсад болох гэж байна. Тодруулбал, FIBA 3x3 U18 насны ДАШТ энэ сарын 03-07-ны хооронд таван өдрийн турш үргэжлэх юм. Дэлхийн аваргад 40 орны баг тамирчид өрсөлдөнө.
Түүнээс гадна, ФИБА 3х3 Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээн 3 дахь жилдээ болох гэж байна. Жил бүр зохиогддог Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээн энэ сарын 08-09-нд амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын төв талбайд болно. Тус тэмцээнд шилдгийн шилдэг 16 баг өрсөлдөх юм.
Ийнхүү Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд дэлхийн шилдэг сагсан бөмбөгчид 9 хоногийн турш чуулж, 3х3 төрлийн гайхамшигийг мэдрүүлж, гал гарсан гайхалтай өрсөлдөөнийг та бидэнд толилуулах нь ээ.