Спорт
Н.Түвшинбаяр аварга финалд үлдэж, Л.Отгонбаатар хүрлийн төлөө барилдахаар боллоо
Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөххотод жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас хүнд жингийн 8 бөх гарч барилдсанаас хоёр нь медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна…

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөххотод жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас хүнд жингийн 8 бөх гарч барилдсанаас хоёр нь медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Тэр дундаа +100-д зодоглосон Олимпын аварга Н.Түвшинбаяр финалд шалгарч, урамтай сайхан барилдаан үзүүллээ. Манай бөх аваргын төлөө Солонгосын бөх Ким Мин Жонтай барилдахаар шалгарч үлдээд байна.
Тэгвэл -100 кг-д барилдсан Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Хагас шигшээд манай бөх Ирландын Бенжамин Флэтчерт ялагдсан. Харин хүрлийн төлөө Оросын Арман Адамиантай барилдана.