DARDAS.MN

Спорт

О.Ууганбаатар хагас шигшээд шалгарч, бусад нь тэмцээнээ өндөрлүүллээ

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод жүдо бөхийн "Гран при" тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манайхаас Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, О.Ууганбаатар тэргүүтэй 7 бөх гарч барилдаж, нэг нь л хагас шигшээд…

Нийтэлсэн:

О.Ууганбаатар хагас шигшээд шалгарч, бусад нь тэмцээнээ өндөрлүүллээ

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод жүдо бөхийн "Гран при" тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манайхаас Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, О.Ууганбаатар тэргүүтэй 7 бөх гарч барилдаж, нэг нь л хагас шигшээд шалгарлаа. Бусад бөхчүүдийн хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгав.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар  эхний тойрогтоо Канадын бөх Антони Бучардад цэвэр ялагдсан. Тэгвэл Г.Одбаярын хувьд эхний тойрогтоо хийлсэн ч хоёрдугаар тойрогт Германы шилдэг жүдоч Игорь Вандкед ялагдаж, тэмцээнийг дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч зодоглож, хоёрдугаар тойрогт Данийн бөх Олсен Леркид ялагдаж, тэмцээнийг өндөрлүүллээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон С.Лхагвадулам, Ц.Энхчимэг нар ч гэсэн эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Харин 81-д хүч үзэж буй О.Ууганбаатар В хэсгийг тэргүүлж барилдан, хагас шигшээд шалгарлаа.  Манай бөх хагас шигшээд Ираны бөх Саед Моллайтай барилдана.