Спорт
Их аварга Хакүхо Рэйва эриний анхны тэмцээнийг өнжинө
Японы мэргэжлийн сүмо бөхийн Рэйва эриний анхны тэмцээн болох нацү башёг Их аварга Хакүхо биеийн байдлаас шалтгаалан өнжих шийдвэр гаргажээ. Түүний гэмтлийг бүрэн эдгээхэд доод тал нь 21 хоног шаардлагатай аж. Хакүхо…

Японы мэргэжлийн сүмо бөхийн Рэйва эриний анхны тэмцээн болох нацү башёг Их аварга Хакүхо биеийн байдлаас шалтгаалан өнжих шийдвэр гаргажээ. Түүний гэмтлийг бүрэн эдгээхэд доод тал нь 21 хоног шаардлагатай аж. Хакүхо аваргын хувьд ийм зүйл болсонд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчлах бөгөөд айлчлалынхаа хүрээнд нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхон, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын цом гардуулах юм.
Хакүхо ч энэхүү өдрийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж, ховор тохиох боломж учир хичээж барилдана хэмээн ярьж байсан. Эмчийн хэлснээр баруун гарын булчингийн 70 хувь нь тасарсан гэлээ. Эхний дүгнэлтээр эдгэрэхэд 45 хоногийн хугацаа хэрэгтэй гэж байсан ч Хакүхо өөрөө ирэх башёд барилдахыг их хүссэн учир бага багаар дасгалаа хийж байжээ.