Спорт
2013 оноос хойш анх удаа Роналдо, Мессигүй финал болох нь
Аваргуудын лигийн хагас шигшээд шатанд Английн алдарт “Ливерпүүл” болон Испанийн дархан аварга “Барселона” клубүүд учраа таарсан. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Ливерпүүл” өрсөлдөгчөө 4:3-аар хожиж, Месси тэргүүтэй…

Аваргуудын лигийн хагас шигшээд шатанд Английн алдарт “Ливерпүүл” болон Испанийн дархан аварга “Барселона” клубүүд учраа таарсан. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Ливерпүүл” өрсөлдөгчөө 4:3-аар хожиж, Месси тэргүүтэй Каталоны багийг Аваргуудын лигээс мулталлаа.
Ийнхүү 2013 оноос хойш анх удаа Аваргуудын лигийн финал Месси, Роналдогүйгээр болох нь. Сүүлийн таван жилд Месси нэг, Роналдо 4 удаа финалд тоглосон юм. 2012-2013 оны улиралд Юрген Клопп “Боруссия Дортмунд”-ыг удирдаж, “Байерн”-тай финалдаж байсан билээ.