DARDAS.MN

Өдрийн хүн

Ноён нуруу

Ж.Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилах асуудалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Тэрээр энэ салбарт шинэ хүн биш. Энэ байгууллагын “гал тогоонд” есөн жил чанагдсан хуучин бууны хугархай. Хэдийд…

Нийтэлсэн:

Ноён нуруу

Ж.Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилах асуудалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Тэрээр энэ салбарт шинэ хүн биш. Энэ байгууллагын “гал тогоонд” есөн жил чанагдсан хуучин бууны хугархай. Хэдийд ч хэнд ч Авлигатай тэмцэх газрын нүүр царай, өдөр тутмын ажлыг нь ойлгуулж, удирдан залж чадах чадвар түүнд бий гэж хуучин хамт олон нь түүнийг үнэлдэг юм билээ. Есөн жил гэдэг бага хугацаа биш. Аливаа асуудлын жорыг нь тохируулах туршлага суух хэмжээний хугацаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэгэхээр Ж.Батсайхан хууль хяналтын байгууллага дотроо “эрийн цээнд” хүрсэн нэгэн ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-руу илгээсэн Санал хүргүүлэх тухай бичигт “Төрийн бодлогыг чиглүүлэх зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийсэн. Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралынхаа хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагууд маш муу ажиллаж байгааг шүүмжилсэн. Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг өөрчлөн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж үр дүнтэй хуулийн дагуу ажиллуулахыг шаардсан гэжээ.

Ерөнхийлөгч ард түмнийхээ захиалыг биелүүлэх итгэлтэй хүнийг ийнхүү санал болгожээ. Дэд дарга гэдэг тухайн байгууллагын “гал тогоо”-г удирдаж, жорыг нь тааруулдаг чухал алба. Түүний найруулсан жор хэрхэн амттай байхаас тус байгууллагын нүүр царай олонд танигдаж, шударга бусын хонилын хана улам батжих уу, хэврэгшин нурах уу гэдэг асуудал шууд холбогдоно. Энэ л жорыг тааруулж төрийн хүний  ноён нуруу /ёс зүйтэй, хүн чанар /-аа харуулахыг ард түмэн чинь хүлээж сууна.

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31