DARDAS.MN

Спорт

“Реал” 10 жилийн дараа Ла лигт нэг улиралд 10 хожигдлоо

Испанийн Ла лигийн 35 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб хожигдсон билээ. Ингэснээр энэ улиралд Ла лигт 10 дахь ялагдлаа хүлээж байгаа аж. Сүүлийн хоёр улиралд “Реал” 6 болон 3 удаа хожигдож байсан. Тэгвэлэ энэ…

Нийтэлсэн:

“Реал” 10 жилийн дараа Ла лигт нэг улиралд 10 хожигдлоо

Испанийн Ла лигийн 35 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб хожигдсон билээ. Ингэснээр энэ улиралд Ла лигт 10 дахь ялагдлаа хүлээж байгаа аж. Сүүлийн хоёр улиралд “Реал” 6 болон 3 удаа хожигдож байсан. Тэгвэлэ энэ жил хамгийн мууд тооцогдох улирлыг өнгөрөөж байна.

Хамгийн сүүлд “Реал” 10 жилийн өмнө буюу 2008-2009 оны улиралд Ла лигт 10 хожигдож байжээ. Мөн бүх тэмцээнд 16 хожигдсон нь 2008-2009 оны улирлаас хойш хамгийн муу үр дүн болж байгаа аж. Мөн бүх цаг үеийн түүхэнд дөрөвт орохоор их хожигдлыг амсаад байна.

1984-1985 оны улиралд “Реал” бүх тэмцээнд 19 хожигдож байсан бол 1995-1996 оны улиралд 18 хожигджээ. Харин  1998-1999 оны улиралд 17 хожигдсон бол 2001-2002, 2008-2009, 2018-2019 оны улиралд 16 хожигдоод байна.