Спорт
“Челси” гуравдугаар байр руу орох боломжоо үгүй хийлээ
Английн премьер лигийн 35 дугаар тойрогт “Тоттенхэм” бүдэрч, араасаа нэхэж буй бүх багт боломж олгосон. Харамсалтай нь “Манчестер Юнайтед”, “Арсенал” энэ боломжийг ашиглаж чадаагүй хожигдсон. Тэгвэл “Челси” ч гэсэн…

Английн премьер лигийн 35 дугаар тойрогт “Тоттенхэм” бүдэрч, араасаа нэхэж буй бүх багт боломж олгосон. Харамсалтай нь “Манчестер Юнайтед”, “Арсенал” энэ боломжийг ашиглаж чадаагүй хожигдсон.
Тэгвэл “Челси” ч гэсэн өрсөлдөгч багуудынхаа бүдрэлтийг ашиглаж чадсангүй. “Цэнхэрүүд” хожиж гэмээнэ 69 оноотой болж, гуравдугаар байр руу орох байлаа. Гэвч талбайдаа “Бөрнли”-тэй 2:2-оор тэнцэж, 67 оноотой болсноор дөрөвдүгээр байрт бичигдэж эхлэв. Гэхдээ “Манчестер Юнайтед”, “Арсенал” нэг тойргийн тоглолт дутуу. Тэр тоглолтдоо хожвол өмнө нь гарч, “Челси” зургадугаар байр руу ч унах боломжтой.
Энэ удаагийн тоглолтын 8 дахь минутад Хендрик гоолдож, “Бөрнли” тэргүүлж эхэлсэн. Гэвч 4 минутын дараа Канте тэнцүүлж, 14 дэх минутад Игуаин нэгийг нэмсэн. Харин 24 дэх минутад Эшли Барнс гоолдож, тэнцүүлснээр “Челси”-гээс хоёр оноог нь “хулгайлж”, өөрсдөө нэг оноо авснаар доош унах аюулаас холдож байна. 35 тойргийн дараах байдлаар тэд 40 оноотой. Үлдсэн гурван тойрогт нэг тэнцээ салгахад л дээд лигтээ үлдэх боломжоо баталгаажуулна.