DARDAS.MN

Спорт

“Манчестер Сити” талбайдаа “Тоттенхэм”-ийг хожиж, чухал гурван оноо авлаа

Английн премьер лигийн 35 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб талбайдаа топ дөрөвт багтахын төлөө зүтгэж буй “Тоттенхэм”-ийг хүлээж авч туллаа…

Нийтэлсэн:

“Манчестер Сити” талбайдаа “Тоттенхэм”-ийг хожиж, чухал гурван оноо авлаа

Английн премьер лигийн 35 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб талбайдаа топ дөрөвт багтахын төлөө зүтгэж буй “Тоттенхэм”-ийг хүлээж авч туллаа. Аль аль багт хожил ус агаар мэт хэрэгтэй байсан.

Тэгвэл энэ тоглолтод “Сити” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, 86 оноотой болсноор түрүүлэх боломжоо хадгалж үлдлээ. Харин “Тоттенхэм” 67 оноотой хэвээр үлдэж, араас нь нэхэж байгаа багууд бүдрэхгүй бол 6 дугаар байр руу унах магадлалтай боллоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Фоден 5 дахь минутад оруулсан юм.

Бусад тоглолтын үр дүн

Борнмут 0-1 Фүлхэм

Вулверхэмптон 0-0 Брайтон

Вест Хэм 2-2 Лестер

Хаддерсфилд 1-2 Уотфорд

Ньюкасл 3-1 Саутгэмптон