DARDAS.MN

Спорт

Монголын жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Фужара хотноо Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болж, манайхаас 7 бөх гарч…

Нийтэлсэн:

Монголын жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Фужара хотноо Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болж, манайхаас 7 бөх гарч барилдсанаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

52 кг-д барилдсан Л.Сосорбарам илт сайжирч байгаагаа дахин баталж, финалд үлдсэн. Харин аваргын төлөө Узбекстаны Диёора Келдиёоровад цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл 57 кг-д барилдсан Л.Энхрийлэн ч сайжирч байгаагаа харуулж, Тайванийн Лиен Чен Линг ялж, хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй хөнгөн жингийнхэн ч үүргээ сайн биелүүлж, хоёр хүрэл медаль хүртлээ. 60 кг-д Э.Ариунболд Солонгосын Ли Ха Римийг буулгаж авч, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл 66-д Ё.Басхүү нутаг нэгт бөх Н.Мөнхбаярыг ялснаар хүрэл медаль хүртлээ.