DARDAS.MN

Time out

“Нууцгай” дүү минь

Бага насны минь нэгэн мөрөөдөл эрэгтэй дүүтэй болохсон гэх бодол байлаа. Ахгүй намайг дээрэлхэх хүүхэд мундахгүй. Харин эрэгтэй дүүтэй л болчихвол намайг хэн ч дээрэлхэхгүй гэсэн бодол тархинд хөвөрсөөр. Харамсалтай нь…

Нийтэлсэн:

“Нууцгай” дүү минь

Бага насны минь нэгэн мөрөөдөл эрэгтэй дүүтэй болохсон гэх бодол байлаа. Ахгүй намайг дээрэлхэх хүүхэд мундахгүй. Харин эрэгтэй дүүтэй л болчихвол намайг хэн ч дээрэлхэхгүй гэсэн бодол тархинд хөвөрсөөр. Харамсалтай нь манайх хүү тогтдоггүй хатуухан хувь тавилантай айл  байлаа. Тавин хаврын өмнөх энэ өдрүүдэд манайд нэгэн хүү төрлөө.

Түүнийгээ “өөрийн” хүн болгох гэж хаяандаа хөмөрсөн тогоон доогуур оруулж, 108 өнгөөр даавууны өөдөс зүйж урласан манцуйд өлгийдөж, мөн тийм баривч өмсүүлэн хүний нүднээс хүйсийг нь нууж, Энхмаа хэмээх нэр өгч өсгөсөнсөн. Дүүг минь нэлээд том болтол хэн ч хүү хүүхэд гэж мэддэггүй байсан. Монголын уран сайхны “Тэмцэл” киноны зураг авалтын үеэр аав минь дүүг дагуулаад явж байж. Яг аавын  зураг авалтын үеэр дүү “шээе” гэж бахирчээ. Ингээд нэрт дуу оруулагч, жүжигчин Элбэгсайхан ах дүүг маань авч гараад шээлгэх гээд тостол тонгочоод шээдэггүй гэнэ.

Гайхаад зогсоотол өнөөх “охин” нь босоогоороо шээж орхиж. Эбэ ах орж ирээд “илбэ үзүүлнэ” гэсээр хүү гэдгийг нь анх олонд зарлаж бас хэдэн хуушуур олоод “цохисон” гэдэг. Одоо ч манайхны  ахмадууд  дүүг минь “Нууцгай” нэрээр нь нэрлэдэг. Нууцгай минь одоо сайн хань, сайн аав, сайн өвөө болсон.Тэр нэгэн хавраас хойш Нууцгай дүү минь эгч нарыгаа, дүү нараа “хамгаалсаар” л явна. Нээрээ л эрэгтэй дүү  гэж уул шиг түшигтэй, аавын үгүйд аав мэт нөмөртэй, ахыг орлох хүн-уул юм билээ.

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29