DARDAS.MN

Спорт

Милоуки Багс эхний тоглолтодоо Детройт Пистонсыг бутниргэлээ

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багс талбайдаа Детройт Пистонс багтай тоглож 121-86 харьцаагаар бутниргэлээ. Ингэснээр…

Нийтэлсэн:

Милоуки Багс эхний тоглолтодоо Детройт Пистонсыг бутниргэлээ

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багс талбайдаа Детройт Пистонс багтай тоглож 121-86 харьцаагаар бутниргэлээ. Ингэснээр цувралын 1-0 тэргүүлж байгаа бөгөөд дараагийн тоглолт Багс талбайд энэ сарын 17-ны өглөөний 08:00 цагт болно.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 24 оноо, 17 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эрик Бледсо 15, Крис Медллтон, Брүүк Лопиз 14 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Лука Каннерд 21 оноог сэлгээнээс авчээ.

Милоуки Багс эхний тоглолтодоо Детройт Пистонсыг бутниргэлээ — зураг