Спорт
Анталия гран прид өнөөдөр манай улсаас 8 бөх барилдана
Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн өнөөдөр Турк улсын Анталия хотноо 15:00 цагт эхлэнэ. Тус тэмцээнд 76 орны 485 тамирчин оролцохоор болсон бөгөөд манай…

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн өнөөдөр Турк улсын Анталия хотноо 15:00 цагт эхлэнэ. Тус тэмцээнд 76 орны 485 тамирчин оролцохоор болсон бөгөөд манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр болох эхний өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаас найман бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн В хэсэгт Б.Ойдовчимэд эхний тойрогт Словэйний Маруса Стангартай барилдах бол D хэсэгт О.Дуламжав эхний тойрогт Тайваний Лин Чен Хаотай барилдах оноолт таарчээ. Харин эмэгтэйчүүдийн -52кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг А хэсэгт орсон бөгөөд эхний барилдаанаа Финландын Катри Каккотой барилдах бол С хэсэгт орсон Б.Хорлоодой эхний тойрогт Туркын Дамла Калискантай барилдахаар боллоо. Өнөөдөр болох эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсэгт Б.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Болгар жүдоч Ивелина Илиеватай барилдах оноолт таарлаа.
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн В хэсгийг тэргүүлж дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркын Самет Кумтастай барилдахаар болсон бол эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийг Д.Алтансүх, D хэсгийг Г.Хэрлэн нар тэргүүлсэн бөгөөд барилдах тул эхний тойрогт тус тус гоц мөргөсөн байна. Д.Алтансүх нь Грек, Киргистаны бөхчүүдийн ялсантай нь барилдах бол Г.Хэрлэн Испани, Словакын бөхчүүдийн дийлсэнтэй нь барилдана.