DARDAS.MN

Өдрийн хүн

Ясны тамирчин

Дэлхийн хөнгөн атлетикийн спортын тамирчид болоод сонирхогчдын дунд алдар нь түгэж байгаа хүн бол 85 настай Ц.Раднаа гуай. Тэр мастеруудын ДАШТ-д оролцоод, гурван алтан медаль хүртчихээд ирлээ, Польшоос. Энэ амжилтаараа…

Нийтэлсэн:

Ясны тамирчин

Дэлхийн хөнгөн атлетикийн спортын тамирчид болоод сонирхогчдын дунд алдар нь түгэж байгаа хүн бол 85 настай Ц.Раднаа гуай. Тэр мастеруудын ДАШТ-д оролцоод, гурван алтан медаль хүртчихээд ирлээ, Польшоос.  Энэ амжилтаараа тэр ясны тамирчин болохоо баталж харуулав. 400 метрийн гүйлтийн төрөлд таван тамирчин уралдаж, Ц.Раднаа гуай хол илүү түрүүлсан. Бүр насны ангиллынхаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож чадсан. Гурвын харайлтын болон саадтай гүйлтийн төрөлд ч түрүүлсэн.

Ямар төрөлд, хэдэн хүнтэй өрсөлдөж түрүүлсэн бэ гэдэг нь чухал биш. 85 настай хүн 400 метрийн зайд өндөр хурдтай гүйж, гурвын харайлтын спортоор хичээллэж байгаа нь өөрөө үлгэр дуурайлал. Тэрбээр биеийн тамирын багш бөгөөд 30 жил спортоор хичээллэж байгаа юм билээ. Одоо байнгын бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ удаагийн дэлхийн аваргад оролцохдоо бэлтгэлээ маш сайн базааж явсан бөгөөд түүнийхээ ачаар ч гурван алтан медаль хүртэж чадсан хэмээн ярьсан байна билээ. Мөн архи, тамхи хэрэглэдэггүй, спортоор хичээллэдэг учраас олон талын өвчин байдаггүй талаараа ч хэлсэн байсан.  

Жинхэнэ үлгэр дууриаллын үрийг цацаж чадсан баатар. Олон ч залуус түүнээс үлгэр дууриалал авч, зорьсон зорилгынхоо төлөө тэмцэх байх. Тэмцэж ч байгаа нь ойлгомжтой.  Спортоор хичээллэхийн ач тусыг ч хөшитлөө сууж байгаа олон хүн ойлгосон биз.  Тэр зөвхөн дэлхийн аварга болоод зогсохгүй олон хүний оюун санаанд спортын ач тусыг ойлгуулж чадлаа.  100 насалж, хөнгөн атлетикийн түүхэнд нэрээ мөнхлөхийг хүсэн ерөөе. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31