Спорт
Депай хоёр тоглолтод 3 гоол оруулж, мөн тооны дамжуулалт өглөө
Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Зарим шигшээ баг хоёрдугаар тойргийн тоглолтоо хийгээд байна. Тэгвэл Голландын шигшээ багийн хагас хамгаалагч Мемфис Депай хоёр тоглолтод оролцохдоо 6 гоолд…

Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Зарим шигшээ баг хоёрдугаар тойргийн тоглолтоо хийгээд байна. Тэгвэл Голландын шигшээ багийн хагас хамгаалагч Мемфис Депай хоёр тоглолтод оролцохдоо 6 гоолд шууд утгаараа оролцож, гангарлаа.
Тэрбээр Германы шигшээд 2:3-аар хожигдсон тоглолтод нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн юм. Харин Беларусийг 4:0-ээр хожсон тоглолтод 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн билээ.
Одоогоор Европын аваргын урьдчилсан шатны тоглолтын мэргэн буучийн жагсаалтыг Изралийн шигшээн Эран Захави 4 гоолтой тэргүүлж, Стерлинг, Азар, Депай, Черышев тэргүүтэй тамирчид 3 гоолтой удаалж байна. Харин оновчтой дамжуулалтынхаа тоогоор Депай бүх тоглогчдыг тэргүүлж байгаа билээ.