Спорт
Нөхөрсөг тэмцээнд Б.Отгонболд түрүүлжээ
Байт харвааны шигшээ багийн тамирчид 2 дасгалжуулагч, 10 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Японы Оказаки хотод Айчи Аж үйлдвэрийн сургуулийн талбайд өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 9-нийг хүртэлх нийт 18 хоногийн бэлтгэлийг…

Байт харвааны шигшээ багийн тамирчид 2 дасгалжуулагч, 10 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Японы Оказаки хотод Айчи Аж үйлдвэрийн сургуулийн талбайд өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 9-нийг хүртэлх нийт 18 хоногийн бэлтгэлийг хийлээ.
Бэлтгэлийн төгсгөлд буюу энэ сарын 5-7-нд Айчи их сургуулийн оюутан тамирчидтай нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулж оролцсон байна.
Тэмцээнийг урьдчилсан харваа, хувийн шигшээ харваа, холимог багийн төрөлд зохион байгууллаа. Урьдчилсан харваанд эрэгтэйчүүдээс Б.Адьяасүрэн – 655, Ж.Гантөгс -654, Б.Отгонболд - 654, Ө.Нэхийт - 650, Б.Пүрэвсүрэн - 640, Б.Тэнгисболд - 625, Эмэгтэйчүүдээс А.Энхтуяа-611, Б.Урантунгалаг – 605, Г.Уянга – 603, П.Мишээлт -588 оносон байна. Хувийн шигшээ харваанд Б.Отгонболд түрүүлж, Хикару Хонда, Б.Урантунгалаг нар удаалжээ.