DARDAS.MN

Өдрийн хүн

Эрүүлээр сэтгэгч

НИТХ-д олонхи болсон МАН-ынхан өнгөрсөн гурван жилд хийсэн ганц гялтаах, олныг хамарсан ажил нь “Гэрэлтэй гудамж” хэмээх архидалтын үүр уурхай байлаа. Сөүлийн гудамж буюу бидний ярьж сурсанаар Хүүхдийн 100-гийн…

Нийтэлсэн:

Эрүүлээр сэтгэгч

НИТХ-д олонхи болсон МАН-ынхан өнгөрсөн гурван жилд хийсэн ганц гялтаах, олныг хамарсан ажил нь “Гэрэлтэй гудамж” хэмээх архидалтын үүр уурхай байлаа. Сөүлийн гудамж буюу бидний ярьж сурсанаар Хүүхдийн 100-гийн гудамжинд дээр нь хэдэн гэрэл татаж, 60 гаруй жил ургасан модыг нь тайрч хаяж байгаад залуус шөнөжин архидах талбарын албан ёсоор нээж, түүнийгээ ажил хийсэн хэмээн аархаж байлаа. Гэтэл саяхан сонгогдсон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” хэмээн энэ сарын 5-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна. Энэ шийдвэр эрх баригчдын заримд нь таалагдахгүй байгаа бололтой. С.Батболдын хийсэн ажлыг үгүйсгэж байна гэх мессеж их явах болов. Харин “Гэрэлтэй гудамж”-ны ойролцоох оршин суугчдын магнай тэнийж, архидалтаас ангижирсандаа баяртай байна. Арга ч үгүй биз. Шөнөжин чанга дуутай хөгжмийн дуунд хүүхэд нь унтаж чадахгүй хар дарж, өглөө нь шивтэр үнэртсэн тоглоомын талбайд тоглох нь хэнд сайхан санагдахгүй шүү дээ. Хотын нэгэн цэгт цуглан шар айраг, зуун грамм эргүүлэх нь хэнд хэрэгтэй юм. Үүнийг шинэхэн хотын дарга соргог мэдэрч, хэл ам дагуулсан ч эрүүл шийдвэр гаргалаа.Ядуу ч гэсэн эрүүлээр сэтгэвэл монгол хүний амьдрал ахуй дээшилнэ гэдэгтэй харин хэн ч маргахгүй байх аа.  

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31