Спорт
Өнөөдөр Г.Одбаяр, Ц.Цогтбаатар тэргүүтэй зургаан бөх барилдана
Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болох юм. Манайхаас өнөөдөр 6 бөх гарч…

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болох юм. Манайхаас өнөөдөр 6 бөх гарч барилдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д энэ жингийн шилдэг бөхчүүд болох Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар барилдах юм. Г.Одбаярын хувьд В хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийллээ. Дараагийн тойрогт Иордан болон Монакогийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Тэгвэл Ц.Цогтбаатар D хэсэгт багтаж, эхний тойрогтоо мөн хийллээ. Хоёрдугаар тойрогт Германы шилдэг бөх Игор Вандке болон Тажикстаны бөх Сомон Махмедбеков нарын ялсантай нь барилдана.
81 кг-д Н.Дагвасүрэн ганцаараа зодоглож байгаа. Манай бөх С хэсэгт багтаж, Польшийн Степиен Дамиантай барилдахаар оноолт таарлаа.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч барилдана. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Хятадын Ян Жун Шатай барилдахаар оноолт таарсан юм. Тэгвэл 70 кг-ын жинд С.Лхагвадулам, Б.Баасанжаргал нар барилдана. С.Лхагвадуламын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Хятадын Сун Ан Кутай барилдана. Харин Б.Баасанжаргал D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Польшийн бөх Дариа Погорзелектэй барилдахаар оноолт таараад байна.