DARDAS.MN

Спорт

“Лион” талбайдаа “Барса”-гаас тэнцээ салгалаа

Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Францын “Лион” клуб талбайдаа Испанийн алдарт “Барселона” багийг хүлээж авч, тэнцээ салгаад буцаалаа. “Барса”-гийн хувьд Месси, Суарез…

Нийтэлсэн:

“Лион” талбайдаа “Барса”-гаас тэнцээ салгалаа

Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж байгаа билээ.  Өнгөрсөн шөнө Францын “Лион” клуб талбайдаа Испанийн алдарт “Барселона” багийг хүлээж авч, тэнцээ салгаад буцаалаа.

“Барса”-гийн хувьд Месси, Суарез, Коутиньо тэргүүтэй бүх шилдгүүдээ талбайд гаргасан ч “Лион”-ы хамгаалалтыг давж чадсангүй, хуурай тэнцлээ.  Хариу тоглолт “Барса”-гийн талбайд болно. Бүх зүйл шинээр эхлэх хэдий ч Каталоны баг талбайдаа илүүрхэх магадлал өндөр билээ.