DARDAS.MN

Өдрийн хүн

“Шангаа хүртэгч”

“60 тэрбум”-ын схемийг боловсруулж, төрийн албан тушаалыг хууль бусаар наймаалцсан хэрэгт орооцолдсон Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр өчигдөр гарлаа. Тэр шангаа хүртэв. Төрийн албан тушаалыг хар зах…

Нийтэлсэн:

“Шангаа хүртэгч”

“60 тэрбум”-ын схемийг боловсруулж, төрийн албан тушаалыг хууль бусаар наймаалц­сан хэрэгт орооцолдсон Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр өчигдөр гарлаа. Тэр шангаа хүртэв. Төрийн албан тушаалыг хар зах дээр зарж байгаа аятай наймаалцаж болдоггүй гэдгийг ойлгосон биз. Тэр жил гаруйн өмнө хариуцлага хүлээж НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Гэсэн ч орон зайгаа алдахыг хүсээгүй учраас өнгөрсөн хугацаанд НИТХ дотроо намаа хагалах ажилд оройлон оролцож байжээ.

Намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг сөрж, өөрийнхөө фракцийн залууг Хотын даргын сунгаанд оруулсан. Улмаар сөрөг хүчинтэй нэгдэж нийлэн намаа хуваах ажлыг хийв. Энэ бүх хор найруулсан үйлдлийнх нь үр дүн эцэст нь намгүй бас хэн ч биш болох сонголтыг түүнд өглөө. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй учраас одоо илүү зүйл ярьж, гоншигонож давхиад яах билээ. Төрийн дээр нам сандайлах ёсгүй ч гишүүний үнэмлэх авч, намын нэрээр албан тушаалын бялуу хүртсэн хэн боловч дүрмээ дагах л учиртай. Тийм атал нэг улстөрчийн хор найруулгад автаж, ёсзүйн алдаа гаргасан С.Мөнхчулуун ч бас хоморгонд нь улс төрийн карьераа дуусгаж байна.

Тэд одоо хэчнээн хашгирч тэмцээд ч шийдвэр нэгэнт гарав. Ирэх онуудад улс төрийн карьер хөөх гэж бодвол бие дааж, эсвэл гудамжинд гарч шударга дүр эсгэх л зам үлдлээ. Эсвэл МАХН-д очиж, Н.Энхбаярыг тойглоно. Хэтэрхий өндөрт залуугаараа дэвж, хэт их албан тушаалд шунавал буух зам нь ч бас хатуу гэдгийг энэ хоёр залуугийн жишээ харуулав. Одоо уйлаад ч яах билээ. 
 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31