Спорт
Цагаан сарын бөхийн тасалбар авах хүн иргэний үнэмлэхтэйгээ очихыг анхаарууллаа
Хоёр хуваагдчихаад байгаа бөхийн холбооныхон эв зүйгээ олж, Сар шинийн барилдааныг Бөхийн өргөөнд хийхээр болсон талаар мэдээлэл гарч байсан. Гэвч эцсийн товоор Цагаан сарын барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд…

Хоёр хуваагдчихаад байгаа бөхийн холбооныхон эв зүйгээ олж, Сар шинийн барилдааныг Бөхийн өргөөнд хийхээр болсон талаар мэдээлэл гарч байсан. Гэвч эцсийн товоор Цагаан сарын барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болохоор болжээ.
Тэгвэл Сар шинийн барилдааны тасалбарыг худалдаалж эхэлсэн байна. “Буянт-Ухаа” спортын ордны билетын кассаар 10:00-19:00 цагийн хооронд 10 мянган төгрөгөөг зарж байгаа аж. “Буянт-Ухаа” спортын ордон 5000 хүний суудалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2000 орчим тасалбар зарагдсан байна. Тасалбар авах хүсэлтэй иргэд иргэний үнэмлэхтэйгээ очих ёстой бөгөөд нэг хүнд хоёроос илүүг зарахгүй ажээ.