DARDAS.MN

Өдрийн хүн

Бухимдагч

Эрх баригч МАН-ын гишүүд хоёр талцаж, дотоодоо тэмцэл өрнүүлж байгаа. Эх орноо хөгжүүлэхийн төлөөх биш идсэн, ууснаа нуух, эрх мэдлээ булаалдсан тэмцэл. Түүнийх нь үр дүнд УИХ-ын чуулганы хуралдаан хоёр сар орчим гацаж…

Нийтэлсэн:

Бухимдагч

Эрх баригч МАН-ын гишүүд хоёр талцаж, дотоодоо тэмцэл өрнүүлж байгаа. Эх орноо хөгжүүлэхийн төлөөх биш идсэн, ууснаа нуух, эрх мэдлээ булаалдсан тэмцэл.  Түүнийх нь үр дүнд УИХ-ын чуулганы хуралдаан хоёр сар орчим гацаж, батлах ёстой чухал хуулиудаа хэлэлцэж ч амжаагүй байна.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-ын дарга М.Энхболдолд тавьсан. Үүнтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж эхэлжээ. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа. Үнэхээр хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл байгаа бол чуулганы хугацааг сунгах нь зөв гэсэн бодол байгааг өөрөө хэлж байгаа.

Гэхдээ түүний чин хүсэл нь амрах гэдгийг ч хэлнэ билээ. “Яг үнэндээ жаахан амсхиймээр байна” гэж санаа алдангуй хэлэхдээ бухимдсан өнгө аясаа ч нуусангүй. Эрхэм гишүүн ард түмнийхээ төлөө “зүтгэсээр” ихэд ядарсан бололтой юм.  Юун чуулган сунгах, бушуухан амрахын мөн болж байгаа аж.  Аргагүй, МАНАН-г арилгах уриатай хэсэг нь чуулган гацааж байх зуур Д.Хаянхярваа гишүүн парламентын танхимд пүрэв, баасан гараг болгон ирж сууж байсан юм.  

Цөөхөн гишүүнтэй үе байсан учраас үг хэлэх боломж ч их гарсан.  Боломжоо ч тултал ашиглаж, ярих гэсэн бүхнээ ярьж, дайрмаар санагдсан болгон руугаа дайрсан.  Багагүй ч бухимдсан байх.  Тиймээс одоо амралт хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Чухал шаардлагатай хууль хэлэлцэх энэ тэр яах вэ. Одоо ч бухимдаж яваа бүлгийн дарга асантан амралтаа аваад, хөдөө гадаа руу явж, бухимдлаа тайлахгүй бол дотроосоо дэлбэрэх гээд хэцүү байгаа биз. Шударга ёс “тогтоох”-ын төлөө хамаг уураа барьсан хүн амраг, амраг. 
 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31