DARDAS.MN

Өдрийн хүн

Танхимаас “тодрогч”

НИТХ-ын 36-р хуралдаан өчигдөрхөн болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Улаанбаатар хотыг цаашид “хэн удирдах вэ” гэдэг асуудлыг хэлэлцсэн билээ. Хэдийгээр Нийслэлийн МАН-ын бүлгээс одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы…

Нийтэлсэн:

Танхимаас “тодрогч”

НИТХ-ын 36-р хуралдаан өчигдөрхөн болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Улаанбаатар хотыг цаашид “хэн удирдах вэ” гэдэг асуудлыг хэлэлцсэн билээ. Хэдийгээр Нийслэлийн МАН-ын бүлгээс одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн ч танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн С.Мөнхчулуун эцсийн дүндээ ялагч болсон юм. Тэрбээр хуралд оролцсон 43 төлөөлөгчийн 24-ийнх нь саналыг авснаар дараагийн нийслэлийг удирдах хүнээр эдүгээ тодроод байна.

Одоо түүний нэрийг МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, батламжлуулах л үлдсэн хэрэг. Ямартай ч өөрийнхөө нэрийг танхимаас дэвшүүлж, ялалт байгуулсан түүний хувьд инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй нэгэн. Ажлын туршлагын хувьд ч төрд мэргэжилтнээс эхлээд Тамгын газрын дарга хүртэлх албыг чамгүй олон жил хашсан боловсон хүчин. Мөн намын ажлын хувьд ч тэр жир гишүүнээс НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга хүртэл сонгуульт ажил хийж байсан, МАН-ын бага хурлын гишүүн билээ.

Ямартай ч түүний эзэмшсэн боловсрол, ажилласан туршлага нь бол хот гэдэг их айлыг аваад явахад гологдохгүй нэгэн. Намын нөхөд нь ч түүнийг ийнхүү үнэлэн дэмжлээ. Харин одоо МУ-ын Ерөнхий сайд, журмын нөхөр У.Хүрэлсүх дэмжиж, батламжлах үгүйг нь харах л үлдлээ. Ямартай ч танхимаас тэр өөрийнхөө нэрийг дэвшүүлээд тодорч чадлаа. Тамга барих эрхээ засгаар харин  батламжлуулж чадах болов уу.

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31