Спорт
Игуаин “Челси”-д очих хүсэлт гаргажээ
“Милан” клубт хүчин зүтгэж байгаа Гансало Игуаин энэ сард “Челси”-д ирэхээр болоод байгаа билээ. 31 настай Аргентин эр өөрөө Лондоны багт ирэх хүсэлт гаргасан талаар Football Italia болон Sky Sport Italia мэдээллээ…

“Милан” клубт хүчин зүтгэж байгаа Гансало Игуаин энэ сард “Челси”-д ирэхээр болоод байгаа билээ. 31 настай Аргентин эр өөрөө Лондоны багт ирэх хүсэлт гаргасан талаар Football Italia болон Sky Sport Italia мэдээллээ.
Игуаин энэ улиралд Сери А лигийн 15 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн. “Челси”-гийн удирдлагууд Маурицио Сарригийн хүсэлтээр түүнийг авахаар болоод байгаа юм.