Спорт
Н.Батсуурь: Унагасан бөхөөсөө уучлал гуйна гэж юу байхав
Монгол Улсын аварга Н.Батсуурь Үндсэн хуулийн баярт зориулсан улс, аймгийн алдартай цолтой 256 бөхийн барилдаанд үзүүрлэсэн. Тэрбээр энэхүү барилдааны дөрвийн даваанд Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан…

Монгол Улсын аварга Н.Батсуурь Үндсэн хуулийн баярт зориулсан улс, аймгийн алдартай цолтой 256 бөхийн барилдаанд үзүүрлэсэн. Тэрбээр энэхүү барилдааны дөрвийн даваанд Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Лхагвадоржтой барилдахдаа өргөж шидэж, эвгүй унагасан билээ.
Түүний энэ үйлдлийг бөх сонирхогчид буруутгаж, ёс зүй нэхэж байна. Зарим нь түүний барилдах эрхийг хасах шийтгэл оногдуулахыг ч шаардаж байгаа. Тэгвэл Н.Батсуурь аварга энэ талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Бэртээж, гэмтээхээр чанга унагаагүй.
Аархсан, илүүрхсэн зүйл огт байхгүй. Зөөлөн унагасан. Барилдах, барилдаан үзээд шүүмжлэх хоёр чинь тэс ондоон зүйл. Шинэ гарч ирж байгаа, ирээдүйтэй залуусын нэг. Юу боллоо гэж түүнийг албаар, тэгж унагах вэ дээ. Ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Би уучлал гуйхгүй. Дүү хүүгийн бие зүгээр байгаа. Тэглээч унагасан бөхөөсөө уучлал гуйгаад явна гэж юу байхав дээ.