DARDAS.MN

Өдрийн хүн

“Өдрийн од”

УИХ-ын гишүүн гэдэг бол албан тушаал биш. Тухайн тойргийнхоо сонгогч нарын эрх ашгийг хамгаалж, ард түмний төлөөлөл болон танхимд сууж буй эгэл нэг төлөөлөгч байх ёстой. Гэтэл үүнийг улстөрчид эсрэгээр нь хэрэглэж…

Нийтэлсэн:

“Өдрийн од”

УИХ-ын гишүүн гэдэг бол албан тушаал биш. Тухайн тойргийнхоо сонгогч нарын эрх ашгийг хамгаалж, ард түмний төлөөлөл болон танхимд сууж буй эгэл нэг төлөөлөгч байх ёстой. Гэтэл үүнийг улстөрчид эсрэгээр нь хэрэглэж хэвшүүлсээр өмнөх утга нь өдгөө алдагджээ. Тиймдээ ч өнөөдөр УИХ-ын гишүүн шиг том дарга үгүй болов. Ийм том дарга нарын нэг нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Дундговьчуудын төлөөлөл болсон энэ хүн УИХ-ын танхимд үзэгдэх нь өдрийн од шиг цөөхөн.

Ер нь бараг л ирэхгүй дээ. Гэхдээ заримдаа гэнэтхэн ороод ирнэ. Бүр эгзэгтэй үед шүү. Хэн нэгнийг албан тушаалд томилох, огцруулах хурлыг сонгодог нь хачирхалтай. Өнгөрсөн онд чуулганы танхимд цөөхөн харагдсан. Нэг удаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Жлчин сайдаар томилох тухай хэлэлцэх үед хүрэлцэн ирж билээ. Нөгөө нь энэ сарын 9-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх хуралд хүрэлцэн ирж үг хэллээ.

Ийм хоёр тохиолдолд үг хэл гэж ард түмэн түүнийг сонгоогүй байх. Төрийн түшээ хүн гэхэд байнгын хорооны хуралдаанд орж ирэхдээ гудамжинд банди нар өмсч гангардаг хүрэм эгэлдэглээд сууж  байгаа нь сайхан харагдсангүй. Монголчууд олддоггүй зүйлийг “ховор бараа” гэж зүйрлэж хэлдэг. Тэгвэл одоогийн УИХ-ын “ховор бараа” нь Б.Наранхүү болчихоод байна. УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцдоггүй хирнээ шантааж хийх гэсэн мэт хэн нэгнийг томилох, огцруулах үед л морилон ирдэг болжээ, энэ хүн. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31