Спорт
Ц.Цогтбаатар хоёр дараалж түрүүлж, 60, 66 кг-д шинэ аваргууд төрлөө
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн 7 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Сэлэнгэ аймагт өчигдөр албан ёсоор эхэллээ. Өчигдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын…

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн 7 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Сэлэнгэ аймагт өчигдөр албан ёсоор эхэллээ. Өчигдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд боллоо.
Энэ жил 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57-д Д.Сумъяа нар барилдсангүй. Харин эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-д шилдгүүд бүгд өрсөлдлөө. 73 кг-д Ц.Цогтбаатар хоёр жил дараалан улсын аварга болсон бол 60, 66-д шинэ аваргууд төрлөө. Өнгөрсөн жил 66 кг-д түрүүлсэн Г.Хэрлэн мөнгөн медаль авсан. Харин 60 кг-д Д.Амартүвшин, Б.Амартүвшин, Ж.Амарболд тэргүүтэй шилдэг тамирчид медальгүй хоцорч, шинэ аваргууд төрлөө.
Эхний өдрийн долоон жингийн медальтнууд
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
Алтан медаль: Наранцэцэг /Алдар спорт хороо/
Мөнгөн медаль: Ойдовчимэг /Женко клуб/
Хүрэл медаль: Уртнасан /Хилчин спорт хороо/
Хүрэл медаль: Бүрнээбаяр / Боржин клуб/
Эмэгтэйчүүдийн -52кг жинд
Алтан медаль: Сосорбарам /Баянхонгор/
Мөнгөн медаль: Гал-Од /Дархан/
Хүрэл медаль: Энх-Отгон /Хүч спорт хороо/
Хүрэл медаль: Гэрэлмаа /Хилчин спорт хороо/
Эмэгтэйчүүдийн -57кг жинд
Алтан медаль: Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/
Мөнгөн медаль: Хорлоо /Женко клуб/
Хүрэл медаль: Ч.Аззаяа /Хилчин спорт хороо/
Хүрэл медаль: Алтанцэцэг /Женко клуб/
Эмэгтэйчүүдийн -63кг жинд
Алтан медаль:Б.Ганхайч /Алдар спорт хороо/
Мөнгөн медаль: Б.Мөнгөнчимэг /Женко клуб/
Хүрэл медаль: Номин
Хүрэл медаль: Сүнжидмаа /Женко клуб/

Эрэгтэйчүүдийн -60кг жинд
Алтан медаль: Э.Ариунболд /Алдар спорт хороо/
Мөнгөн медаль: В.Мягмардорж /Хилчин спорт хороо/
Хүрэл медаль: Өнөболд /Эрч спорт хороо/
Хүрэл медаль: Марал-Эрдэнэ /Хангарьд спорт хороо/
Эрэгтэйчүүдийн -66кг жинд
Алтан медаль: Н.Мөнхбаяр /Женко клуб/
Мөнгөн медаль: Г.Хэрлэн /Сүлд спорт хороо/
Хүрэл медаль: Д.Төмөрхүлэг /Хилчин спорт хороо/
Хүрэл медаль: Ё.Басхүү /Хилчин спорт хороо/
Эрэгтэйчүүдийн -73кг жинд
Алтан медаль: Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/
Мөнгөн медаль: Батболд /Хангарьд спорт хороо/
Хүрэл медаль: Д.Одбаяр /Женко клуб/
Хүрэл медаль: Баяртүвшин /Эрч спорт хороо/