Спорт
Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар DAKAR RALLY-д оролцож байна
Перу улсад өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, амь сөрсөн уралдаан болох “Дакар ралли”-гийн тоолуур гүйж эхэллээ. Өмнөд Америкт 10 хоногийн турш үргэлжлэх халуун цөлийн авто тэмцэлд дэлхийн 61 орны 534 тамирчин, 334…

Перу улсад өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, амь сөрсөн уралдаан болох “Дакар ралли”-гийн тоолуур гүйж эхэллээ. Өмнөд Америкт 10 хоногийн турш үргэлжлэх халуун цөлийн авто тэмцэлд дэлхийн 61 орны 534 тамирчин, 334 техниктэй оролцож байгаа аж.
Эр зоригийн шалгуур болсон “Дакар Раллид” манай улсаас SxS ангилалд ах дүү ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар эх орноо төлөөлөлн оролцож байгаа аж. Мөн мотоциклийн ангилалд ОУХМ Д.Лхамаа уламжлал ёсоор хүч үзэх билээ. Энэхүү уралдааныг NTV телевиз дамжуулж, Монголын тамирчдын мэдээллийг цаг тухайд нь үзэгчдэд хүргэх ажээ.