Спорт
“Реал” 21 зууны хамгийн муу үзүүлэлтээ үзүүлж байна
Испанийн Ла лигийн 18 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб талбайдаа “Реал Сосьедад” клубт 0:2-оор хожигдсон билээ. Ингэснээр 18 тойргийн дараах байдлаар 30 оноотой байгаа. Энэ нь 21 дүгээр зуун гарснаас хойшхи…

Испанийн Ла лигийн 18 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб талбайдаа “Реал Сосьедад” клубт 0:2-оор хожигдсон билээ. Ингэснээр 18 тойргийн дараах байдлаар 30 оноотой байгаа. Энэ нь 21 дүгээр зуун гарснаас хойшхи хамгийн муу үзүүлэлт аж.
2005-2006 оны улиралд “Реал” 18 тойргийн дараах байдлаар 30 оноотой байсан аж. Гэхдээ +10 бөмбөгтэй тэмцээнийг үргэлжлүүлж байжээ. Харин энэ улиралд 18 тойргийн дараах байдлаар +3 гоолтой байна. Түүнээс гадна, Мадрид хотын баг 18 тойргийн дараах байдлаар ердөө 26 гоол оруулсан. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд үзүүлж буй хамгийн муу амжилт аж. Хамгийн сүүлд 1993-1994 оны улиралд “Реал” ийм муу амжилт үзүүлж байжээ.