DARDAS.MN

Спорт

“Ахмадын цом-2019” шайбатай хоккейн тэмцээн боллоо

"ХийМорьтон" хоккейн клубын нэрэмжит "Ахмадын цом-2019" шайбатай хоккейн тэмцээн энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Дархан хотын Спортын төв ордны дэргэдэх хоккейн мөсөн талбайд боллоо. Энэхүү тэмцээнд хоккейн спортод сэтгэл…

Нийтэлсэн:

“Ахмадын цом-2019” шайбатай хоккейн тэмцээн боллоо

"ХийМорьтон" хоккейн клубын нэрэмжит "Ахмадын цом-2019" шайбатай хоккейн тэмцээн энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Дархан хотын Спортын төв ордны дэргэдэх хоккейн мөсөн талбайд боллоо. Энэхүү тэмцээнд хоккейн спортод сэтгэл зүрхээ зориулж яваа 40-оос дээш насны ахмад мастерууд хүч, чадал, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдэгүүдээ шалгаруулсөн байна.

Тэмцээнд   Сэлэнгэ аймгийн "Зүүнхараа", Улаанбаатар  хотын "Нийслэл", "Замчин", "Эко Хан-уул дүүрэг",  Дархан-Уул аймгийн "Шарын гол", Эрдэнэт хотын "Хангарьд",  Дархан хотын "Хийморьтон" гэсэн долоон багийн  90 гаруй ахмад тамирчид-хоккейчид оролцлоо. Тэмцээний дүн гарахад, гуравдугаар байрт  Б.Зориг ахлагчтай "Хангарьд" баг шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Харин  дэд байрт  Я.Тэнгис ахлагчтай "Эко Хан-Уул дүүрэг" баг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. Тэгвэл тэргүүн байрт  Ш.Ганбаатар ахлагчтай "Хийморьтон" баг шалгарч аваргын алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, аваргын "АЛТАН ЦОМ"-ыг 2 дахь удаагаа өргөсөн байна.

Харин тэмцээний  шилдэг хаалгачаар "Хийморьтон" багийн хаалгач Г.Алтанхүү тодорсон бол  шилдэг хамгаалагчаар "Хангарьд" багийн хамгаалагч Т.Пүрэвсүрэн шалгарчээ. Тэгвэл шилдэг довтлогчоор "Хийморьтон" багийн довтлогч Д.Дугарсүрэн шалгарсан байна.