Спорт
Олон улсын дасгалжуулагчдын II шатны сургалт өндөрлөлөө
Олон улсын олимпийн хороо (IOC), Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд "Олимпийн эв нэгдэл"-ийн хөтөлбөрийн чөлөөт бөх…

Олон улсын олимпийн хороо (IOC), Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд "Олимпийн эв нэгдэл"-ийн хөтөлбөрийн чөлөөт бөх, сонгомол бөхийн олон улсын дасгалжуулагчдын сургалт энэ сарын 13-24-ний өдөр боллоо.
Нийслэл, хөдөө, орон нутгийн биеийн тамир, спортын газар, дунд сургууль, клубийн нийт 40 гаруй багш, дасгалжуулагчид хамрагдсан бөгөөд өнөөдөр МҮОХ-д шалгалтаа өгч сертификатаа гардан авав. Тус сургалтыг ДБНХ-ны Ази номхон далайн орнуудын хөгжил хариуцсан төлөөлөгч Андрей Вронцов, 2006 оны сонгомол бөхийн дэлхийн аварга Владимир Шацких нар удирдан явуулсан юм.