DARDAS.MN

Өдрийн хүн

Нямка сайдын сонгодог луйвар

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн луйвар, булхай илчлэгдлээ. Тэрбээр улс төрд зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаанд Монголын төрөөс сохор зоосч авч байгаагүй, түрээсийн байранд хоног төөрүүлж, унах унаагүй, үзэх…

Нийтэлсэн:

Нямка сайдын сонгодог луйвар

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн луйвар,  булхай илчлэгдлээ. Тэрбээр улс төрд зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаанд Монголын төрөөс сохор зоосч авч байгаагүй, түрээсийн байранд хоног төөрүүлж, унах унаагүй, үзэх зурагтгүй хэмээн ярьж, өнөөг хүртэл монголчуудаар өөрийгөө өрөвдүүлж ирсэн нь нууц биш. Гэтэл ам нээх бүртээ Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга ёсыг тогтооно хэмээн тунхагладаг эрхэм сайдын эхнэр, хүүхдийн нэр дээр 17 орон сууцтай гэдэг нь өчигдөр олон нийтэд дэлгэгдлээ. Түүний талаарх энэхүү мэдээллийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт олон нийтэд дэлгэсэн юм.

Тэгвэл өнөө хэр нь өөрийгөө түрээсийн орон сууцанд буюу амбаар шиг юманд амьдардаг хэмээн зарласан эрхэм Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та 17 ширхэг үл хөдлөх хөрөнгөө хэрхэн авсан талаарх тайлангаа хууль хяналтынханд гаргаж өгөх цаг нь болжээ. Түүнчлэн Хуульзүй, дотоод хэргийн сайдаар таван удаа сонгогдсон эрхэм сайдын жил жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дээр дурьдагдсан хөрөнгө тусгагдаагүй нь албан тушаалтай нь холбоотой  бололтой. Түүнээс биш 10 гаруй үл хөдлөх хөрөнгөтэй, зах зээлд нэлээд өндөр үнээр үнэлэгдэхүйц хөрөнгө өөрийг нь тойроод байж байхад өнөөг хүртэл хянаж шалгахгүй, тогтоохгүй, мэдүүлэхгүй явна гэдэг албан тушаалын халхавч, сонгодог луйвар гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ.

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31