Спорт
Л.Сосорбарам алт, Б.Хорлоодой мөнгөн медаль хүртлээ
Жүдо бөхийн нээлттэй тэмцээн Хонгконг улсад болж байгаа билээ. Энэхүү тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манайхаас 14 жүдоч барилдаж, 4 медаль хүртлээ. Ингэснээр эхний өдрийн дараах байдлаар Хятадын араас багийн дүнгээр…

Жүдо бөхийн нээлттэй тэмцээн Хонгконг улсад болж байгаа билээ. Энэхүү тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манайхаас 14 жүдоч барилдаж, 4 медаль хүртлээ. Ингэснээр эхний өдрийн дараах байдлаар Хятадын араас багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдэж байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан манай бөхчүүд урамтай сайхан байж Л.Сосорбарам, Б.Хорлоодой гэсэн залуучууд хоорондоо финалдлаа. Монголын залуу жүдочдын “тулаан”-д Л.Сосорбарам илүү байж, өрсөлдөгчөө ялснаар алтан медаль хүртсэн юм. Ийнхүү эхний өдөр л Монгол Улсын төрийн дуулал Хонгкингид эгшиглэлээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн Д.Төмөрхүлэг хүрэл медалийн төлөө Польшийн бөх Патрик Ваврукзекийг ялж, медалийн болзол хангасан юм. Мөн 73 кг-д барилдсан Н.Хадбаатар залуу жүдоч Г.Чойжилсүрэнтэй хүрлийн төлөө барилдаж ялснаар медалийн тавцанд зогслоо.