DARDAS.MN

Спорт

МУГТ М.Уранцэцэг алтын төлөө барилдана

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Жүдо бөхийн “Осака” Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Яошида…

Нийтэлсэн:

МУГТ М.Уранцэцэг алтын төлөө барилдана

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Жүдо бөхийн “Осака” Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Яошида Санаг, шөвгийн наймд Португалийн Садеро Марияаг, хагас шигшээд  Өмнөд Солонгосын  Кан Юүжинийг тус тус цэвэр ялснаар финалд үлдэв. Манай тамирчин алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдана. Өнөөдөр 16:30 цагт медалийн төлөөх барилдаан болох юм.