Спорт
“U-23”-ын ДАШТ-д оролцсон эрэгтэй бөхчүүд Грозныйд зодоглоно
Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Хаджи Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Ахмат” цомын тэмцээн энэ сарын 23-25-нд ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотод болно. Бухарестэд болсон “U-23”-ын ДАШТ-д оролцсон…

Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Хаджи Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Ахмат” цомын тэмцээн энэ сарын 23-25-нд ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотод болно. Бухарестэд болсон “U-23”-ын ДАШТ-д оролцсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг маань тус тэмцээнд оролцохоор Москвагаас шууд Грозныйг зорьж байна.
Эндээс Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Т.Мөнгөншагай нар нэмэгдэн Чеченьд багийнхантайгаа нэгдэнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо, ОХУ-ын шигшээ багтай хамтын ажиллагааны хүрээнд “U-23”-ын баг тамирчдаа энэ тэмцээнд оролцуулж байгаа юм.
Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Ахмат” клубээс гадна Монгол, Азербайжан, Узбекистан, Кыргызстан, Европын шигшээ багууд өрсөлдөх юм.
Тэмцээний шагналын сан өдөр бөгөөд түрүүлсэн баг 75 мянган ам.долларын шагнал хүр бол дэд аварга 45000, гурав 22.500, дөрөв 15000, тавдугаар байр 7500 “ногоон”-ы шагнал хүртэнэ.