DARDAS.MN

Спорт

Г.Ганхуяг 23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер…

Нийтэлсэн:

Г.Ганхуяг 23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр Румынд манай тамирчдын дөрөв дэх, эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. 

23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахиа (өнгөрсөн жил Польшид хүч үзсэн) зодоглосон Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өнгөрсөн бямба гарагт  1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан. Тэгвэл өчигдөр орой хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй "тооцоотой", "хийгүй", "нягт" барилдан 4:1-ээр ялснаар шагналын тавцанд зогслоо.