Спорт
Неймар Бразилын шигшээн төлөө 60 гоол оруулсан гурав дахь тоглогч боллоо
Бразилын шигшээ баг Уругвайтай нөхөрсөг тоглолт хийж, 1:0-ээр буулгаж авсан билээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг өдгөө 26 настай довтлогч Неймар торгуулийн цохилтоор оруулсан юм. Ингэснээр тэрбээр…

Бразилын шигшээ баг Уругвайтай нөхөрсөг тоглолт хийж, 1:0-ээр буулгаж авсан билээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг өдгөө 26 настай довтлогч Неймар торгуулийн цохилтоор оруулсан юм. Ингэснээр тэрбээр Бразилын шигшээ багийн төлөө 60 дахь гоолоо орууллаа.
Мөн Бразилын шигшээн төлөө 60 гоол оруулсан гурав дахь тоглогч болж байгаа аж. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 95 тоглолт хийхдээ ийн 60 гоолын босго давлаа. Түүнээс гадна, Бразилын шигшээн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.
Энэ жагсаалтыг домогт Пеле 92 тоглолтод 77 гоол оруулсан амжилтаараа тэргүүлж байна. Түүний араас Роналдо 98 тоглолтод 62 гоол оруулсан амжилтаар удаалж байгаа билээ.