Спорт
Залуучуудын олимпийн наадамд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Буэнос-Айрес – 2018” залуучуудын олимпийн наадамд оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл…

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Буэнос-Айрес – 2018” залуучуудын олимпийн наадамд оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо өнгөрсөн сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам болж, дэлхийн 206 улсын 4000 тамирчин 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртсэн.
Баг тамирчдад Монголын үндэсний олимпийн хорооны түнш байгууллага болох СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК-“EMART” болон СКАЙтэл компанийн гарын бэлгийг гардуулав.
Медаль хүртсэн тамирчид:
Жүдо
Л.Сосорбарам /эмэгтэйчүүдийн-52кг/ - Мөнгөн медаль
Г.Тэмүүжин /эрэгтэйчүүдийн-55кг/ - Мөнгөн медаль
Чөлөөт бөх
Т.Оюун-Эрдэнэ /эмэгтэйчүүдийн-65кг/ - Хүрэл медаль
Буудлага
Э.Энхмаа /10м хийн урт буу- олон улсын холимог баг/ - Алтан медаль
