DARDAS.MN

Спорт

Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр орой эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн медалийн төлөө барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд…

Нийтэлсэн:

Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр орой эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн медалийн төлөө барилдаанууд боллоо.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Б.Мөнгөнчимэг аваргын төлөө шалгарч үлдээд байсан.  Тэрбээр Италийн бөх Мариа Сентрацчиотой тулж, тохох мэхээр цэвэр ялснаар алтан медаль хүртсэн юм.  

Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн финалд Казахстаны бөх Дидар Хамзатай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр ялагдлаа. Уг нь манай бөх үндсэн цагт базари үнэлгээ авсан. Гэвч цагийн төгсгөлд алдаа гаргаж, үнэлгээ алдсанаар "Алтан оноо"-гоор асуудлыг шийдэхээр болсон юм. Харин нэмэлт цагт үнэлгээ алдсанаар мөнгөн медаль хүртлээ. Одоогийн байдлаар медалийн тоо, чанараар Монголын баг тэргүүлж байна. Өнөөдрийн барилдаануудаас шалтгаалж байр өөрчлөгдөнө.

Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртлээ — зураг