DARDAS.MN

Спорт

Өнөөдөр Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг тэргүүтэй 6 бөх барилдана

Узкбекистаны нийслэл Ташкент хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн эхэлнэ. Дэлхийн 47 орны эрэгтэй 201, эмэгтэй 151, нийт 352 жүдоч энэ удаагийн тэмцээнд өрсөлдөнө. Манайхаас эрэгтэй 6, эмэгтэй 5, нийт 11…

Нийтэлсэн:

Өнөөдөр Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг тэргүүтэй 6 бөх барилдана

Узкбекистаны нийслэл Ташкент хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн эхэлнэ.  Дэлхийн 47 орны эрэгтэй 201, эмэгтэй 151, нийт 352 жүдоч энэ удаагийн тэмцээнд өрсөлдөнө. Манайхаас эрэгтэй 6, эмэгтэй 5, нийт 11 жүдоч оролцох юм. 

Өнөөдрийн тухайн эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болж, манайхаас 6 бөх барилдана. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар зодоглох юм. Г.Болдбаатар аваргын хувьд D хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Харин удаах тойрогт Киргиз болон Узбекийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. 

Д.Амартүвшин гавьяат А хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Узбекистан болон Тажикистаны бөхчүүдийн ялсантай нь барилдахаар оноолт таарлаа. 

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар зодоглож байгаа. АНУ-ын нэрийн өмнөөс барилдахаар болж явснаас хойш тэмцээнд оролцож чадаагүй байсан Д.Төмөрхүлэг А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы бөх Адам Мичелтэй оноолт таарлаа. Ялбал хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Ерлан Серикжановтай барилдана. Д.Алтансүх D хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо эзэн орны бөх Артём Штурбабинтай оноолт таарлаа. 

Эмэгтэйчүүдээс 52 кг-ын жинд Г.Ганцэцэг, Б.Хорлоодой нар барилдана. Г.Ганцэцэг А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Туркийн бөх Ирем Коркмазтай барилдана. Б.Хорлоодой С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Израйлийн Кохан Гилитэй барилдана. Хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагаас эхэлнэ.