Спорт
Б.Есүй дэлхийн аварга болжээ
Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо болж байна. Өчигдөр тэмцээний блиц тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Б.Есүй тэргүүн байрт шалгарч Дэлхийн аварга болжээ. Тус тэмцээнд…

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо болж байна. Өчигдөр тэмцээний блиц тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Б.Есүй тэргүүн байрт шалгарч Дэлхийн аварга болжээ.
Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа аж. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, "Монгени" сургуулийн сурагч Б.Есүй есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэн, нэг хожигдон, 15 оноо авчээ.