DARDAS.MN

Спорт

Г.Одбаяр ялж, Н.Дагвасүрэн ялагдлаа

Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Г.Одбаяр эхний өрсөлдөгчөө яллаа. Манай бөх Чехийн бөх Якоб Жесминекийг цэвэр ялж, шөвгийн 16…

Нийтэлсэн:

Г.Одбаяр ялж, Н.Дагвасүрэн ялагдлаа

Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Г.Одбаяр эхний өрсөлдөгчөө яллаа. Манай бөх Чехийн бөх Якоб Жесминекийг цэвэр ялж, шөвгийн 16 үлдэв. Гуравдугаар тойрогт Г.Одбаяр Азербайжаны бөх Телман Валиевтай барилдана.

Тэгвэл 81 кг-д барилдсан Н.Дагвасүрэн Болгарын Иванов Иваялод базари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө. Тэрбээр АНЭУ руу явснаасаа хойш бүтэн жилийн хугацаанд тэмцээнд оролцоогүй байсан юм.