Спорт
М.Уранцэцэг Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүллээ
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр манайхаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг барилдаж…

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр манайхаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг барилдаж, түрүүллээ.
Манай бөх А хэсгийг толгойлон барилдаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Бельгийн Анне Софияг, хэсгийн аваргын төлөө Португалын Катрина Костаг дарах мэхээр цэвэр ялсан. Харин хагас шигшээд Унгарын Ева Черновскиг мөн дарах мэхээр цэвэр хожсон бол финалд Косовагийн бөх Дистра Красникийг ялж, аваргаллаа.